Нийтлэлийг: Д.Хан-Уул
Энэ сэдэв бол Монголын архитектурын түүх, өвөрмөц байдал, онцлог шинжийг тодоос тод илэрхийлсэн амьд жишээ гэдэгт маргах хүн цөөхөн байхаа. Энэ талаар бичих болсон шалтгаан нь саяхан болсон Азийн архитекторуудын 15-р их хурал Монгол улсад маань болж өнгөрсөнтэй холбоотой юм.1999 онд ТИСургуулийн Архитектурын ангийн 3-р курсын оюутан байх өвөл Япон улсын нэртэй архитектор Монгол гэрийг орчин үеийн шинэ технологиор хийснээ авч ирсэн бөгөөд тэрхүү шинэ гэрийг Найрамдал зусланд барихаар болж уг багийн бүрэлдхүүнд хэсэг оюутан багштай миний бие оролцсон юм.
Тэрхүү шинэ гэрийг барих ажил 3 цаг орчим үргэлжилсэн бөгөөд хийцийн хувьд сайжруулсан хөнгөн цагаан рам ханан хийцтэй каркас босгоод ганцхан дан битүү цагаан бүрээстэй байсан нь маш содон шинэлэг зүйл байсан. Тэрхүү дан бүрээс нь ус чийг нэвтрүүлэхгүйн дээр дотор дулааныг хадгалахдаа сайн урд хэсгээрээ байгалийн гэрэл нэвтрүүлж байгаа нь гэрийн дотоод орон зайг саруулхан уужим, цэвэрхэн тохилог болгож байсан нь их содон сонин санагдаж байлаа. Мөн гэрийн тооно, зуух яандан гээд бүх л зүйл нь шинэ санаа шийдлийг гаргаж, Монгол гэрийн уламжилалт онцлогт тохируулж хийсэн бүтээл байсан юм.
Архитектор: Акихиса Хирата
Зориулалт: Yзэсгэлэнгийн танхим, Оффис
Зураг төсөл дууссан: 2005
Ашиглалтанд орсон хугацаа: 2006
Байршил: Нигата, Япон
Барилгын нийт талбай: 824 s.m
Энэхүү Хондагийн хөдөө аж ахуйн төхөөрөмж худалддаг үзэсгэлэнгийн танхим нь шинэхэн бүтээл биш боловч архитектурын шийдлийн хувьд сонирхолтой, санаа авмаар санагдлаа. 5x5м-ийн алгасалтай бетон блокуудыг шаардлагатай хэсгүүдэд нь диагональ зүсэлт хийж, гадна орчинтой харьцах ханыг шилэн ханын системээр шийдсэнээр сонирхолтой геометрийн орон зайг үүсгэжээ.
Захиалагч: “Jiang Yuan Water Engineering” Ltd
Ерөнхий төлөвлөгөө: “FAKE Design”, ”Ai Wei Wei Studio”
Байршил: Хятад, Өвөр Монгол, Ордос аймаг
Ашиглалтанд орох хугацаа: 2020 он
Барилгажилтын талбай: 155 s.k
“Ордос 100” энэ нэрийг архитекторууд маань хэдийн мэддэг болсон бизээ. Энэхүү нэр нь аливаа архитектурын бүтээл тухайн орон нутгийн нэр алдарт хэрхэн нөлөө үзүүлж байдгийн нэг жишээ болж байна. Тиймээс ч төслийн нэрийг зүгээр ч нэг Өвөр Монголын Ордос аймгийн нэрээр нэрлээгүй байх.

