Pages

Дизайнер: Ш. Дуламсүрэн
Захиалагч: Иргэн Ч.Өлзийбаяр
Компьютер график: Max9, V-ray
Зураг төсөл дууссан: 2009-8-р сар
Ашиглалтанд орох хугацаа: 2010-1-р сар
Байршил: 3-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол
Барилгын нийт талбай: 114.0 s.m


Yсчин, гоо сайхны салоны интерьерийг эмэгтэй дизайнерийн шийдлээр хэрхэн төлөвлөснийг сонирхоцгооё. Хуучнаар хүүхдийн 100 дэлгүүрийн хажууд байрлах энэхүү салон нь үсчин, маникюр, гоо сайхан гэсэн 3 үйлчилгээний хэсэгтэй. Өрөөн доторх зай багатай учраас орон зайг томсгож уужим, цэвэрхэн харагдуулахын тулд цагаан өнгөөр голчилж, нил ягаан өнгөөр хэт нэлийсэн уйтгартай байдлыг эвдэж өгсөн. Тавилгын сонголт, хана таазны шийдэл нь модерн хэв загвартай болгожээ. Танхимийн төв хэсгийн хананд камин зуух шигтгэж өгсөн нь дулаахан, дотно мэдрэмж төрүүлхээр санагдана.

Архитектор: “Измоне” ХХК | О.Амартүвшин, П.Хосбаяр
Захиалагч: “Путра Стар” ХХК
Зураг төсөл дууссан: 2009
Байршил: Залаатын ам, 11-р хороо, Баянзүрх дүүрэг, УБ, Монгол
Барилгын нийт талбай: 14703 s.m

Манай архитекторуудын өрсөлдөх чадвар хир түвшинд явааг харж болох нэгэн жишээг хүргэж байгаадаа таатай байна. Чадалтай төслийн баг бүрдүүлээд санаа нэгтэй ажиллахад зөвхөн дотоодынхоо төдийгүй гадны ямар ч орны сонирхолтой төслүүдэд оролцож улмаар гол консептийг нь хүртэл гаргаж чадаж байгааг Сингапурын “Путра Стар” ХХК-ийн Le Chateau 5 одтой зочид буудлын төслийг “Измоне” ХХК-ний залуусын ажилаас харцгаая.

Ерөнхий төлөвлөлтийн хувьд Залаатын амны голын тохойг дагуулан байрлуулсан үндсэн барилгаас гадна 18 нүхтэй гольфийн талбай, 17 вилла хаус, үндэсний онцлогийг тусгасан 8 гэр, 4 урц хүртэл төлөвлөгджээ.

Related Posts with Thumbnails